
FEMME бол эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, галбир, beauty & wellness lifestyle-д зориулсан Midaiye -ийн үүсгэн байгуулсан Монгол брэнд юм.
FEMME Shaping Coffee нь Midaiye-ийн өөрийн концепц, зорилгоор хөгжүүлж, ZEROFIT бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Турк улсын Şanlı Bitkisel үйлдвэртэй хамтран бүтээсэн FEMME брэндийн бүтээгдэхүүн юм. ZEROFIT-тэй олон жил хамтран ажилласан туршлага дээр үндэслэн, FEMME-ийн өөрийн брэнд концепц, найрлага, савлагаатайгаар хөгжүүлсэн.
Бидний зорилго бол зөвхөн бүтээгдэхүүн худалдах биш эмэгтэй хүн өөрийн бие, гоо үзэсгэлэнгээ илүү хайрлаж, өөртөө анхаарах өдөр тутмын routine-ийг бий болгоход туслах юм.
FEMME-ийн бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо чанар, найрлага, үйлдвэрлэлийн стандарт болон шаардлагатай баримт бичигт онцгой анхаардаг. Импортын бүтээгдэхүүнүүдэд Монгол Улсад шаардлагатай лабораторийн шинжилгээ, бүртгэл болон холбогдох шаардлагыг хангахыг зорин ажилладаг.
FEMME нь shaping & wellness-аас эхэлсэн ч цаашид beauty, skincare болон lifestyle чиглэлээр өргөжин хөгжих зорилготой.
FEMME — SEDUCE YOUR SHAPE.
Created in Mongolia. Made for women who choose themselves.